Memo #52
(English translation available here)
By Julian Dierkes – julian.dierkes [at] ubc.ca
Монгол улс нь Азийн цөөхөн ардчилалын нэг, тэр дундаа ардчилалд шилжсэн Азийн цорын ганц социалист оронд тооцогдог. Тус улсын ардчилалын тогцолцоо нь бусдын адилаар улс төрийн хүчнүүдийн харилцан зөвшилцөл дээр тулгуурладаг. Засгийн эрх барьж буй Монгол Ардын Намын нэрээ сольж, улмаар задралтай золгож, Иргэний Зориг Нам болон Ногоон Нам нэгдэж, сонгуулийн хуулийг өөрчлөх талаар ярилцаж байгаа нь намуудын төлөвшил ид дундаа өрнөж байгаагийн илэрхийлэл гэлтэй.
Хуучны эрх баригч социалист нам болох Монгол Ардын Хувьсгалт Нам 2010 оны намар “хувьсгалт” гэдэг үгнээс татгалзаж, намын нэрээ Монгол Ардын Нам хэмээн өөрчилсөн билээ. Хэлбэрийн төдий энэ өөрчлөлтийг тус намын дарга, Ерөнхий сайд Батболд илэрхий дэмжсэн. Гэтэл нэрийн өөрчлөлтийг эсэргүүцсэн тус намын нөхдүүд 2011 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр МАХН-ыг сэргээн, Ерөнхийлөгч агсан Энхбаярыг намын даргаараа томиллоо. Дахин төрсөн МАХН нь Монгол Ардын Намын орон нутгийн салбаруудыг гартаа авах, улмаар “популист” маягийн тэмцлийг хурцатгах нь тодорхой. Ингэснээр МАХН болон МАН үзэл баримтлалаа эргэн харах шаардлагыг бий болголлоо.
Үүний дараахан сөрөг хүчний хоёр жижиг нам нэгдэж Иргэний зориг-Ногоон нам байгуулснаа 2011 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр зарлалаа. Намуудын удирдлагуудын үзэж байгаагаар шинэ намын эрхэм зорилго нь сонгогчидтойгоо ойр байх явдал гэжээ. Эвлэлдэн нэгдсэн хоёр намыг ардчилалын удирдагч асан Зоригийн дүү, УИХ-ын гишүүн Оюун, интернэтийн бизнесийн эхлэлийг тавигч УИХ-ын Энхбат нар тэргүүлдэг. Авилгалтай тэмцэх, жирийн Монгол иргэдийг төлөөлөлийг нэмэгдүүлэх зорилтуудыг дэвшүүлэх замаар эл нам улс төрийн байр сууриа бэхжүүлэх бололтой.
Сонгуулийн хуулийг өөрчлөх хэлэлцүүлэг ч мөн жижиг намуудад ашигтай байж болох талтай. Ийнхүү өөрчлөх болсон цаад шалтгаан нь 2008 оны парламентийн сонгуулийн өмнөхөн мөрдөж эхэлсэн тогтолцоогоор олон нам суудал авах боломжийг хязгаарлаж байгаатай холбоотой. Юутай ч одоогийн саналаар сонгуулийн холимог тогтолцооны хувилбар дээр тогтох төлөвтэй. Ингэснээр 2012 оны сонгуулиар Оюун, Энхбат нарын УИХ-ын бие даасан гишүүд шууд сонголтоор, харин тус намын нэр нөлөө багатай гишүүд хувь тэнцүүлсэн санал хураалтаар УИХ-д сонгогдох боломж бүрдэх магадлалтай.
Ирэх хавар сонгуулийн хууль нааштайгаар өөрчлөгдвөл, үзэл баримжааны хувьд төлөвшсөн намууд улс орны өмнө тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ. Гэхдээ одоогийн улс төрийн байдал популист чиг хандлагыг өөгшүүлж, улс төр авилгалд улам идэгдэхийг үгүйсгэх аргагүй.
About the Author:
Julian Dierkes is an Associate Professor, Institute of Asian Research, The University of British Columbia.
Links:
- Rossabi, Morris, Mongolia: Transmogrification of a Communist Party, Pacific Affairs, volume 82, No. 2, June 2009
- Dierkes, Julian, Post-Socialist Democracy in Action in Mongolia, Asia Pacific Report, 2009 (PDF)
- Mongolia’s ‘third-neighbour’ policy and its impact on foreign investment, East Asia Forum, February 15, 2011
Related Memos:
- See Julian Dierkes’ other Memos, Is South Korea’s Hyper-Education System The Future? (Memo #2), 65 Years After The Asia Pacific War: The End of History Politics? (Memo #15), Misinterpreting Globalization in the Context of Japanese Education Policy (Memo #43) & Livelihood Clashes in Inner Mongolia and Mongolia(Memo #87)
- Broad Gauge versus Narrow Gauge: The Politics of Dimension in Mongolia’s Railroad System by Jargalsaikhan Mendee (Memo #11)
- Our other Memos about Mongolia